🇦🇺 FlyQuest Imperial-ийг 2–0-ээр хожиж, Singapore Major-ийн II шатанд шалгарлаа

🇦🇺 FlyQuest Imperial-ийг 2–0-ээр хожиж, Singapore Major-ийн II шатанд шалгарлаа

Австралийн FlyQuest Бразилын Imperial-ийг хоёр мап дараалан хожлоо. Ингэснээр тэд PGL Major Singapore 2026-ийн эхний шатыг 3–0 амжилттай дуусгаж, II шатны эрхээ авсан анхны баг боллоо. 

Dust2 дээр jks ганцаараа дөрвөн өрсөлдөгчийг буулган авч, 1v4 clutch хийснээр FlyQuest мапаа 13–11-ээр авахад чухал үүрэг гүйцэтгэлээ. Cache дээр Imperial илүү сайн эхэлсэн ч FlyQuest довтолгооны талдаа тоглолтыг эргүүлж, 13–9-өөр хожив. 

jks энэ тоглолтод 1.34 рейтингээр хоёр багийн тоглогчдыг тэргүүлж, эхний шатыг 1.38 дундаж рейтингтэй өндөрлүүллээ.