TYLOO Moseyuh-ийг үндсэн бүрэлдэхүүнээс хаслаа
Хятадын CS2 баг TYLOO гурван жил хамт тоглосон Moseyuh-ийг сэлгээнд шилжүүллээ. Энэ нь тус багийн нэгдүгээр сараас хойших анхны бүрэлдэхүүний өөрчлөлт юм.
Уг шийдвэр TYLOO Singapore Major-т шалгарч чадаагүй н дараа гарлаа. HyperX Retake Season 13 болон IEM Beijing-ийн хуваарь давхацсанаар баг Португалд болсон тэмцээнээ дундаас нь орхиж, чансааны чухал оноо алдсан юм. Ингэснээр гурван Major дараалан оролцсон цуврал нь тасарлаа.
Moseyuh TYLOO-той хамт зургаан LAN тэмцээнд түрүүлсэн. Тэдний FISSURE Playground 1-ийн түрүү нь TYLOO-ийн Азиас гадна хүртсэн анхны LAN цом байв.
Одоогоор TYLOO-ийн үндсэн бүрэлдэхүүнд JamYoung, Jee, Mercury, Zero үлдээд байна. Багийн дараагийн тэмцээн Шанхайд болох ZOWIE eXTREMESLAND Asia Open