🇲🇳 The MongolZ, Aurora Gaming нар PMGC 2026-ийн финалын эрхийн төлөө өрсөлдөнө

PUBG MOBILE-ийн дэлхийн аварга шалгаруулах PMGC 2026 тэмцээн 11-р сарын 26-нд Туркийн Истанбул хотод эхэлнэ. 3 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 39 баг өрсөлдөх бөгөөд Монголыг The MongolZ болон Aurora Gaming төлөөлнө. 

🇲🇳 Монголын хоёр баг эрхээ хэрхэн авсан бэ?

Хоёр баг улирлын турш PUBG Mobile Global Open (PMGO) тэмцээнүүдэд цуглуулсан оноогоороо Зүүн Европ, Төв Азийн бүсийн PMGC эрхийн чансааны эхний хоёр байрыг эзэлж, The Gauntlet шатанд тоглох эрх авсан. 

  • The MongolZ — PMGO-ийн 2-р улирлын бүсийн финалд түрүүлж, 120 эрхийн оноо авсан. Ингэснээр бүсийн нийлбэр чансааг 1-р байраар тэргүүлэв. 
  • Aurora Gaming — PMGO-ийн 1-р улирлын бүсийн финалд түрүүлж, 60 эрхийн оноо авсан. Улирлын нийлбэр чансаагаар 2-р байрт орж, дэлхийн аваргад оролцох эрхээ баталгаажууллаа. 

The Gauntlet шатанд 16 баг хоёр өдрийн турш нийт 12 тоглолт хийнэ. Шилдэг зургаан баг Grand Finals-д шууд шалгарч, үлдсэн 10 баг хэсгийн шатанд өрсөлдөөнөө үргэлжлүүлнэ. 

📺 Эхний тоглолт 11-р сарын 26-нд Улаанбаатарын цагаар 20:00-д Rondo мап дээр эхэлнэ.

📅 Тэмцээний хуваарь

  • 11-р сарын 26–27 — The Gauntlet
  • 11-р сарын 29–30, 12-р сарын 2–3 — Хэсгийн шат
  • 12-р сарын 5–6 — Last Chance
  • 12-р сарын 11–13 — Grand Finals 

🔥 Монголын хоёр баг хоёулаа эхний шатнаас финалын эрхээ авч чадах болов уу? The MongolZ, Aurora Gaming багууддаа амжилт!