🇲🇳 nin9: “Бид одоо ч бие биедээ дассаар байна”
The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн IEM Beijing 2026 тэмцээний финалд шалгарсны дараа багийн тоглогч nin9 HLTV-д ярилцлага өгчээ.
Тэрээр багийн шинэ бүрэлдэхүүн одоогоор бие биедээ бүрэн дасаж амжаагүй байгаа ч тоглолт бүрийн дараа улам сайжирч, жижиг алдаануудаа засаж байгааг онцолсон байна.
Мөн Techno-гийн хэлсэнчлэн багт хоёр IGL байгаа гэх ярианы талаар nin9 тайлбар хийхдээ өөрөө тоглолтын үеэр харсан зүйл, тактикийн санаагаа bLitz-д хэлж өгдөг бөгөөд эцсийн шийдвэрийг bLitz гаргадаг гэдгийг дурджээ.
🔥 “Тоглолт бүрээр бид улам сайжирч байна” хэмээн nin9 шинэ бүрэлдэхүүнийхээ талаар ярьсан байна.
